Харилцагчийн веб портал үйлчилгээг нэвтрүүллээ

Зээлийн мэдээллээ онлайнаар хянах боломж нээгдлээ!

Манай байгууллагаас зээл авсан харилцагч бүрт дараах шинэ боломжийг санал болгож байна:

• Өөрийн бүртгэл үүсгэх: Харилцагчид хувийн бүртгэл үүсгэснээр өөрт хамаарах мэдээллээ хялбархан хянах боломжтой.

• Зээлийн үлдэгдэл шалгах: Зээлийнхээ одоогийн үлдэгдэл болон төлөлтийн явцыг бодит цагийн горимоор харах.

• Зээлийн төлөлт хянах: Өмнө хийсэн бүх төлбөрийн түүхийг харах, хугацаат төлбөрөө хянах.

• Дансны хуулга татах: Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгыг хүссэн үедээ татаж авах боломжтой.

Энэхүү шинэчлэл нь зээлийн мэдээллээ илүү хурдан, илүү хялбар хянахад тусална. Та өөрийн бүртгэлээ үүсгэж, шинэ боломжуудыг ашиглаж эхлээрэй!

Бид танд илүү хялбар, шуурхай, ил тод үйлчилгээг хүргэхийн төлөө үргэлж хичээж ажиллах болно.

© 2025 он. Грейт Лорд ББСБ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency